Үйлчилгээний нөхцөл (Terms of Service)

1. Ерөнхий нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Looks.mn платформыг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Та манай платформыг ашигласнаар эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Төлбөр болон Буцаан олголт

Looks.mn платформ дээр худалдан авсан бүх AI кредит нь буцаан олгогдохгүй (Non-refundable). Бид дижитал үйлчилгээ үзүүлж, AI системүүдийн нөөцийг шууд зарцуулдаг тул нэгэнт худалдан авсан кредитийг мөнгөн хэлбэрээр буцаан олгох боломжгүй юм. Та кредит худалдан авахаасаа өмнө өөрийн хэрэгцээнд нийцэж буй эсэхийг сайтар шалгана уу.

3. Хориглох зүйлс болон Зүй бус хэрэглээ

Бид платформ дээрээ аюултай, садар самуун, хүчирхийлэл агуулсан, эсвэл бусдын эрхийг зөрчсөн аливаа контент үүсгэхийг хатуу хориглоно. Хэрэв хэрэглэгч платформыг буруугаар ашиглахыг оролдсон, эсвэл дээрх хориглосон контентыг үүсгэхийг оролдсон тохиолдолд бид ямар нэгэн сануулгагүйгээр бүртгэлийг шууд устгах, үйлчилгээ авах эрхийг хаах (Ban) арга хэмжээ авна. Бид аливаа зүй бус хэрэглээг огт тэвчихгүй (Zero tolerance) бөгөөд олон нийтийн аюулгүй байдал, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтална. Зүй бус хэрэглээний улмаас бүртгэл хязгаарлагдсан үед бид мөнгөн буцаалт болон AI кредит буцаан олгохгүй.

Мөн бид таны зургийг үүсгэхээс өмнө хэд хэдэн AI загвар (multiple AI models) ашиглан оруулсан өгөгдлийг (текст, зураг) шалгаж, зүй бус контент байгаа эсэхийг илрүүлдэг. Хэрэв таны оруулсан өгөгдөл зүй бус гэж тэмдэглэгдсэн (flagged/blocked) бол аюулгүй байдлын нэмэлт шалгалт хийх зорилгоор таны оруулсан өгөгдөл болон ашигласан зургийг бид өөрсдийн сервер дээр түр хугацаанд хадгалах болно.

4. Технологи ба AI Загварууд

Бид өөрсдийн бие даасан хиймэл оюун ухааны загвар (AI model) сургадаггүй болно. Үүний оронд бид тухайн цаг үеийн хамгийн шилдэг, сүүлийн үеийн (SOTA - State of the Art) технологиуд болох Google Gemini, OpenAI зэрэг байгууллагуудын найдвартай, өндөр хүчин чадалтай загваруудыг ашиглан танд үйлчилгээ үзүүлдэг.

5. Нөхцөлийн өөрчлөлт

Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай тохиолдолд шинэчлэх эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд платформ дээр нийтлэх болно.