Нууцлалын бодлого (Privacy Policy)

1. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал

Бид таны хувийн мэдээлэл болон платформд оруулсан датаны аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажилладаг. Таны мэдээлэл гуравдагч этгээдэд худалдагдахгүй, алдагдахгүй байх бүхий л нөхцөлийг бид бүрдүүлнэ.

2. Байршуулсан зургийн нууцлал

Хэрэглэгчийн платформ руу оруулсан (Upload хийсэн) эх зургууд нь бүрэн хамгаалагдсан бөгөөд зөвхөн хэрэглэгч өөрөө л харах боломжтой. Бид таны оруулсан зургийг олон нийтэд харуулахгүй бөгөөд ямар ч тохиолдолд бусдад хуваалцахгүй.

Автоматаар устгах механизм: Хэрэв та өөрийн оруулсан зургийг шинэ зураг үүсгэх үйл явцад (Image generation) ашигласан бол, тухайн зураг үүсгэх үйлдэл амжилттай дууссаны дараа таны оруулсан эх зураг бидний системээс автоматаар бүрэн устгагдах болно. Бид таны эх зургуудыг хадгалахгүй. Үүний цорын ганц үл хамаарах тохиолдол нь бидний урьдчилсан шалгалтын AI загварууд таны оруулсан өгөгдөл эсвэл зургийг зүй бус хэрэглээ гэж илрүүлэн (flagged or blocked) зогсоосон тохиолдол юм. Энэ үед бид аюулгүй байдлын шалгалт хийх зорилгоор тэдгээрийг түр хугацаанд хадгалах болно.

3. AI Загвар сургалт (No Model Training)

Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэл, үүсгэсэн зураг болон байршуулсан зургийг ямар нэгэн хиймэл оюун ухааны загвар (AI Model) сургахад огт ашиглахгүй бөгөөд цуглуулж хадгалахгүй гэдгээ баталж байна. Бид зөвхөн тухайн үеийн бэлэн SOTA загваруудыг (Google Gemini, OpenAI г.м) ашигладаг тул таны дата AI сургалтанд орох эрсдэлгүй юм.

4. Зүй бус контентоос сэргийлэх

Бид хэрэглэгчийн оруулсан болон үүсгэж буй контентыг аюулгүй байдлын үүднээс автоматаар шүүдэг. Аюултай, хууль бус контент илэрсэн тохиолдолд контент устгагдах бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг хууль хяналтын байгууллагын шаардлагаар гаргаж өгөх эрсдэлтэйг анхаарна уу.

5. Холбоо барих

Хэрэв танд бидний нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал хүсэлт байвал манай платформын "Хүсэлт илгээх" цэсээр дамжуулан бидэнтэй холбогдоно уу.